Хүн бол байгаль эхтэйгээ хүйн холбоотой байж түүний жижиг хуулбар хувилбар болдог гэж олон хүн үзсээр ирсэн байна.
Бидний ихэнхи олонхи маань эргэх хорвоогийн үйл явдлыг гажуудсан буруу ойлголтоор хүлээн авч байдагт хамаг учир байгааг л энэ блогт танилцуулахыг зорьж байна.
Бид нар сэтгэл зүрхнийхээ гүнд "бидний дээр" бүхнийг мэддэг чаддаг ямар нэгэн зүйл байгааг мэдрээд байдаг хэдий ч яг юу юм бэ гэдгийг ойлгож олж харж тайлбарлаж чаддагүй шүү дээ. Яагаад гэвэл хүний хөгжлийн одоогийн түвшинд ийм чадвар хүн болгонд байхгүй байгаа хэрэг юм. Гэхдээ хүн төрөлхтөн ийм дээд хүч байдаг гэдгийг илүү хүчтэй мэдэрч байсан хүмүүсээр /Христ, Будда, Мухамед/ дамжуулан Бурхан гэдэг ойлголтыг бий болгосон билээ. Гагцхүү бүх хүнд адилхан үйлчилдэг дээд хүч байдаг атал тус тусын шашинд хамааруулан өөр өөр олон янзын бурхад байдаг юм шиг болгож сүүлдээ гажуудаж ирсэн байна.
Харин энэхүү дээд хүчтэй хүн бүр холбоо тогтоож амьдрах юм бол амьдрал утга учиртай болж аз жаргалтай байж чадна гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрт хэрэггүй их эд хөрөнгө цуглуулж хураах гэж зовох биш өөрт хэрэг болсон ямар нэгэн зүйлийг дээд хүчтэй холбоо тогтоон тухайн үедээ гүйцэлдүүлж биелүүлж чаддаг чадвартай байснаараа дутагдах гачигдах зүйлгүй, сэтгэл ханамжтай амьдрах ёстой.
Бидний ихэнхи олонхи маань эргэх хорвоогийн үйл явдлыг гажуудсан буруу ойлголтоор хүлээн авч байдагт хамаг учир байгааг л энэ блогт танилцуулахыг зорьж байна.
Бид нар сэтгэл зүрхнийхээ гүнд "бидний дээр" бүхнийг мэддэг чаддаг ямар нэгэн зүйл байгааг мэдрээд байдаг хэдий ч яг юу юм бэ гэдгийг ойлгож олж харж тайлбарлаж чаддагүй шүү дээ. Яагаад гэвэл хүний хөгжлийн одоогийн түвшинд ийм чадвар хүн болгонд байхгүй байгаа хэрэг юм. Гэхдээ хүн төрөлхтөн ийм дээд хүч байдаг гэдгийг илүү хүчтэй мэдэрч байсан хүмүүсээр /Христ, Будда, Мухамед/ дамжуулан Бурхан гэдэг ойлголтыг бий болгосон билээ. Гагцхүү бүх хүнд адилхан үйлчилдэг дээд хүч байдаг атал тус тусын шашинд хамааруулан өөр өөр олон янзын бурхад байдаг юм шиг болгож сүүлдээ гажуудаж ирсэн байна.Харин энэхүү дээд хүчтэй хүн бүр холбоо тогтоож амьдрах юм бол амьдрал утга учиртай болж аз жаргалтай байж чадна гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл хүн бүр өөрт хэрэггүй их эд хөрөнгө цуглуулж хураах гэж зовох биш өөрт хэрэг болсон ямар нэгэн зүйлийг дээд хүчтэй холбоо тогтоон тухайн үедээ гүйцэлдүүлж биелүүлж чаддаг чадвартай байснаараа дутагдах гачигдах зүйлгүй, сэтгэл ханамжтай амьдрах ёстой.
Дээд хүчтэй холбоо тогтооход саад учруулж байгаа зүйл бол архи уух, тамхи татах болон бусад хэлбэрээр мансуурах явдал бөгөөд энэхүү үйлдлүүдийг хийснээрээ хүн дээд хүч рүү тэмүүлэх биш доод шат руу амьтны шинж төрх рүү ордог байна. Тухайлбал зарим хүмүүсийн үзэж байгаагаар чи нэг хундага архи ууснаараа дээд хүчнээс 2 жилээр, 1 ширхэг тамхи татснаараа 1 жилээр тусгаарлагдаж таслагддаг гэж байна.
Тийм болохоор энэ блогт архи уух, тамхи татах зуршилтай хүмүүс өөрийнхээ хүчээр хэрхэн яаж ангижрах талаар нийтлэгдэх болно.
Чиний бие махбодь бол зүгээр нэг яс мах цус биш ээ, чиний бие мабодь бол байгалиас бурхнаас заяагдсан үнэлэх аргагүй, сэтгэл санаа, оюун ухаан бүхий агуу том ертөнц юм.
Тийм болохоор чи өөрийнхээ биед хүндэтгэлтэй бахархалтай хандаж биеэ гамнаж хайрлаж яв. Архи тамхиар өөрийгээ битгий хордуул. Архи тамхи хэрэглэх нь ийм агуу том нэгэн ертөнцийг амиа хорлон хөнөөхтэй ямарч ялгаа байхгүй, гэнэт амиа хорлох үйлдлээс ялгаатай нь хурд нь удаан л юм даа.
Чи бол хэзээ ч дахин давтагдашгүй цор ганц гайхамшигт бие хүн, гагцхүү хүрээлэн байгаа ертөнц чамайг дарамталж дарж, өөрийнхээ хэлбэр хэв хэмжээнд оруулах гээд архи уулгаж тамхи татуулж бусад хэлбэрээр мансууруулж байгааг чи ойлгож эсэргүүцэх хэрэгтэй байна шүү,Чи ганцаараа биш ээ чамд ах дүү, төрөл садан, хамт олон гээд чамтай хамт, чиний дэргэд олон хүн байгаа, тэд чамайг харж хүндэлж хүлээж үнэлж байгаа ш дээ
Чи бол бүгдийг чадна
Чи бол гайхамшигтай хүн.
Чи өөрөө л энэ амьдрал, хувь заяаны эзэн нь
Чи бол энэ хорвоо дээр бие даасан хувь хүн
Чи бол хүч чадалтай оюун ухаантай учраас чамд чадахгүй зүйл гэж байхгүй
Гагцхүү чамд хүмүүсийн хийж болохгүй зүйлийг чи бусдад хэзээ ч битгий хийгээрэй,
Чамайг хүн гомдоохыг чи хүсэхгүй байгаа болохоор бусдыг битгий гомдоогоорой,
Чиний юмыг хүн хулгайлахыг чи хүсэхгүй байгаа болохоор бусдын юмыг бүү хулгайлаарай
Чи эрүүл мэндээ хохироохыг хүсэхгүй байгаа болохоор архи тамхи битгий хэрэглээрэй
Чи аз жаргалыг хүсэж байгаа болохоор бусдыг за жаргалтай болгоорой
Чамд хүн туслахыг чи хүсэж байгаа болохоор чи бас бусдад туслаарай,
Бүх зүйл чамаас шалтгаална, бүх зүйл чиний бодол санаанаас үүснэ

Комментариев нет:
Отправить комментарий